Friday, January 1, 2010

Сийлэн бөөр

Am                C
Мандаж гарах нарных наагуур
Am       Dm         G        C
Манан ч үгүй тунгалаг байна аа хө
C        Am         C        G
Манай айлын Сийлэнхэн бөөрийг өө
Am                  F                C
Маргаашийн нарнаар мордуулна гэнэ ээ хө

Ургаж гарах нарных нь наагуур
Униар ч үгүй тунгалаг байна аа хө
Урдаа айлын Сийлэнхэн бөөрийг өө
Ургахын нарнаар мордуулна гэнэ ээ хө

Аралтайхан тэрэг нь айлынхаа дундаа
Алтанхан шанлуу ширээний маань дундаа
Амраг жаалхан Сийлэнхэн бөөрийг өө
Авна гэж зүүдэлсэнгүй явлаа даа хө

Хүрдтэйхэн тэрэг нь хүрээнийхээ дундаа
Хүрэнхэн шанлуу ширээний маань дундаа
Хүний жаалхан Сийлэнхэн бөөрийгөө
Хүргэх замаас нь булаагаад авлаа даа хө

0 comments: