Friday, January 1, 2010

Би чамд хайртай

Үг: Б. Явуухулан  Ая: Лувсаншарав

C
Холоос гүйдэлтэй борлог минь
C               G    C
Сулдаа ганхам жороо доо
C               G    C
Голоос хайртай амраг минь
C         Am        G      C
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа

Сэрүүн булгийн усанд
Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг
Ариун зүрхний гүнд
Цэвэрхэн дүр чинь тодорно

Атар  хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай

Жороо борлогоо тэлмүүлсээр
Жолоо тавьсхийгээд очно доо
Жаалхан чи минь инээсээр
Баахан гэрэвшисхийгээд золгоно доо

0 comments: