Үг: Ө. Жамьяан Ая: Авирмэд
Am C Dm Em Am
Хөхөө шувуу донгодсон
Dm G C F
Хөвчийн өндөр уул юм аа хө
F C Em Am G C
Хөгшин аавын минь гөрөөлч явсан
Dm C Em Am
Хүүгийн хайртай нутаг юм аа хө
Болжмор шувуу жиргэсэн
Буйдхан хээрийн тал юм аа хө
Буурал аавын минь адууны бэлчээр
Бодлоос гардаггүй уудам нутаг аа хө
Хун шувуу зэллэсэн
Хулс зэгстэй нуур юм аа хө
Хонгор хүүтэйгээ эхлэн танилцсан
Хонин сүргийн бэлчээр нутаг аа хө
0 comments:
Post a Comment