Friday, January 1, 2010

Үрийн бүүвэй

Үг: Борис  Ая: Оюунбат

Am            Dm
Үүр шөний заагаар
G                C
Үрээ хуурайлсан ээжий минь
Am               Dm
Үнэн хайрын сэтгэлд минь
Em               G
Үрийн бүүвэй ээжий минь

C      Dm     G    C
Бүүвэй бүүвэй ээжий
F                  C           Em    Am
Үр чинь таныгаа бүүвэйлж сууна аа ээж ээ

Нарны цацраг алтарсан
Түмэн байгалийн өглөө
Насны буян даллаад
Цацал өргөсөн ээжий минь

Бүүвэй бүүвэй ээжий
Үр чинь таныгаа бүүвэйлж сууна аа ээж ээ


Саран уусах говьдоо
Наран эртлэн мандлаа
Сайхан буурал ээжийгээ
Санаж явна хүү чинь


Бүүвэй бүүвэй ээжий
Үр чинь таныгаа бүүвэйлж сууна аа ээж ээ

0 comments: