Friday, January 1, 2010

Учран золгохын ерөөл

Үг: Д. Содномдорж Ая: Ц. Чинзориг

Am      Dm       G         C
Ардын сургуулийн алтан босгыг
Am       Dm      F Em Am
Алхаж орсон анхны өдрөөөс
Am      F       Am      Dm
Арвин эрдмийн шимийг хүртсээр
C             F  Em    Am
Арван жилийг ардаа орхилаа

Хүслийн жигүүр ургуулж өгсөн
Хүрэх ирээдүйг угтуулж заасан
Арван жилийн сургуулиа дурсаж
Ачит багш нараа санаж явна аа

Хэдхэн чихрээ таллан хувааж
Хэцүүхэн хичээлээ хамтран давтсан
Сурагчийн хувцсаар ижилдэн гоёсон
Сургуулийн жилүүдэд дэндүү дасчээ

Ажил амьдралын замыг дагаад
Арван зүгтээ замнан одоод
Уудам нутагтаа таран суусан ч
Учран золгохын ерөөл байлаа

0 comments: