Saturday, January 2, 2010

Сэтгэлийн жигүүр

Am       E           Am
Нартай борооны дусал шиг
Dm         G           C
Нүд гялбам хурцхан өнгөтэй
Dm       G     C   Am
Найгаж байгаа ой шиг
Dm       E      Am
Намуун зөөлөн аястай


Dm      G      C   Am
Олны дунд жавхаатай
Dm      G      C
Онцгой нэгэн аястай
Dm     G     C  Am
Чиний минь хайр
Dm      E      Am
Сэтгэлийн минь жигүүр ээ

Ээжийн бүүвэйтэй хорвоо

Em     Am      D                  G
Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд
Em     Am      D                  G
Миний ээж дуундаа эх дэлхийг багтаагаад
Am      G
Бүүвэй бүүвэй
Am         C             Em
Эх дэлхий бүүвэй гэж дуулна аа
C          G            B               Em
Энэрэлт ээж минь үрээ дэлхийтэйгээ бүүвэйлнэ ээ
G        Am        C        Em
Ээжийн бүүвэйтэй дэлхий амгалан
Em       C
Бүүвэй бүүвэй
G        Am       C         Em
Ээжийн бүүвэйтэй дэлхий бүүвэй 


Миний хүүгийн тэмүүлж өссөн тэнгэр гээд
Миний ээж дуундаа хөх тэнгэрээ багтаагаад
Бүүвэй бүүвэй
Хөх тэнгэр гэж бүүвэй гэж дуулнаа
Учралт ээж минь үрээ тэнгэртэйгээ бүүвэйлнэ ээ
Уяхан бүүвэйтэй тэнгэр амгалан
Бүүвэй бүүвэй
Ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй


Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гээд
Миний ээж дуундаа энэ хорвоог багтаагаад
Бүүвэй бүүвэй
Энэ хорвоо бүүвэй гэж дуулна аа
Энэрэлт ээж минь үрээ хорвоотойгоо бүүвэйлнэ
Эхийн бүүвэйтэй хорвоо амгалан
Бүүвэй бүүвэй
Ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй


Бүүвэй бүүвэй 
Ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй

Friday, January 1, 2010

Сийлэн бөөр

Am                C
Мандаж гарах нарных наагуур
Am       Dm         G        C
Манан ч үгүй тунгалаг байна аа хө
C        Am         C        G
Манай айлын Сийлэнхэн бөөрийг өө
Am                  F                C
Маргаашийн нарнаар мордуулна гэнэ ээ хө

Ургаж гарах нарных нь наагуур
Униар ч үгүй тунгалаг байна аа хө
Урдаа айлын Сийлэнхэн бөөрийг өө
Ургахын нарнаар мордуулна гэнэ ээ хө

Аралтайхан тэрэг нь айлынхаа дундаа
Алтанхан шанлуу ширээний маань дундаа
Амраг жаалхан Сийлэнхэн бөөрийг өө
Авна гэж зүүдэлсэнгүй явлаа даа хө

Хүрдтэйхэн тэрэг нь хүрээнийхээ дундаа
Хүрэнхэн шанлуу ширээний маань дундаа
Хүний жаалхан Сийлэнхэн бөөрийгөө
Хүргэх замаас нь булаагаад авлаа даа хө

Гантөмөр

C             F       C
Гантөмөр нь гайгүй дээ
C              Dm   G   C
Галд орохоор уярна даа хө
Dm             C      Dm   G
Ганьхарсан сэтгэл гайгүй дээ
C       Am    Dm   F    G   C     
Хүүгийхээ аясыг дагана даа хө

Хөх төмөр нь гайгүй дээ
Хөөргөнд орохоор уярна даа хө
Хүний хэлэх нь хамаагүй дээ
Хүүгийхээ аясыг дагана даа хө

Хаш манан хөөрөг нь
Ханцуйн дундаа эргэлдэнэ
Хайртай явсан сэтгэл минь
Цээжин дундаа мансуурна хө

Сүй манан хөөрөг нь
Даалин дундаа эргэлдэнэ хө
Шийдэж явсан сэтгэл минь
Цээжин дундаа мансуурна хө

Нандин хайр

D                          F#m
Анхны цас орж үдшийн бүрийн цагаар
Bm                         A
Одод чамтай наадаж улам чимнэ ээ
D                          F#m
Охин чамдаа би ирээдүйн сайн сайхны
Bm                  A
Зөгнөн ярьж суудагсан


F#m                        Bm
Аяа чи тэгэхэд намайг ойлгосон
A                       D
Амраг сэтгэлийг бодсон билээ
Bm                      F#m
Зүүд зэргэлээн дунд намайг дуудсан
A                         D
Нандин хайраа чамдаа өгсөн билээ


Санаа бодлыг минь чи ганцаараа эзэмдэж
Сарнай цэцэг шиг харагдах болжээ
Сайхан чамдаа би бүхнээ зориулаад
Салаа замаар салахгүй гэсэн юм

Аяа чи тэгэхэд намайг ойлгосон
Амраг сэтгэлийг бодсон билээ
Зүүд зэргэлээн дунд намайг дуудсан
Нандин хайраа чамдаа өгсөн билээ

Би чамд хайртай

Үг: Б. Явуухулан  Ая: Лувсаншарав

C
Холоос гүйдэлтэй борлог минь
C               G    C
Сулдаа ганхам жороо доо
C               G    C
Голоос хайртай амраг минь
C         Am        G      C
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа

Сэрүүн булгийн усанд
Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг
Ариун зүрхний гүнд
Цэвэрхэн дүр чинь тодорно

Атар  хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай

Жороо борлогоо тэлмүүлсээр
Жолоо тавьсхийгээд очно доо
Жаалхан чи минь инээсээр
Баахан гэрэвшисхийгээд золгоно доо

Уяхан цэнхэр хавар

Am             A          Dm
Гэнэхэн насны өдлөөгүй ухаанд
C              E          Am
Уртхан юм шиг санагдаж байсан ч
Am             A          Dm
Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг
C                F          Am
Энэхэн насандаа та бид мартахгүй

Дахилт:

Am            F       G   C
Эрмийг сураад буцлаа гэхэд
Am         F        G       C
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Am         Dm      G      C
Эргээд ангидаа суухгүй гэхэд
Am        Dm       Em    Am
Алаг нүдэндээ сувдан нулимстай

Сараар холдвол үгүйлэн үгүйлж
Санаж зүүдлээд ирдэг байсан
Онгон зүрхний тольтоо нээсэн
Оюутан ахуй нөхдөө мартахгүй

Дахилт:

Төрсөн гэр шигээ дасал болсон
Эрдмийн саруул ордноо мартахгүй
Төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг
Уяхан цэнхэр хаврыг мартахгүй

Дахилт:

Найзууд

Am             E           Em
Хуран цугласан нөхөд минь буцлаа
C             G           C
Хурых шиг нүдийг минь бүрхлээ
Am            A           Dm
Хун хундаа дасдагийн адилаар
C             Em          Am
Хүн хүндээ дасдаг юм байж дээ

Айлчлан ирсэн нөхөд минь буцлаа
Асгарах нулимс нүдийг минь бүрхлээ
Ангир ангираа дагуулдагийн адилаар
Амьдрал хүнийг дагуулдаг юм байж дээ

Хүсэл нийлдэг нөхөд минь буцлаа
Хөөр баяр тэдэнтэй одлоо
Хааяа хааяа сэмхэн шүүр алдаад
Хавирган сар шиг ганцаар хоцорлоо

Маамуу нааш ир

C
Маамуу нааш ир
G
Манайд хоёулаа тоглоё
C
Аав ээж хоёрын
G
Авчирсан тоглоом бий шүү

C
Морь унаж давхия аа
G
Машин барьж явъя аа
Am
Ном сонин уншъя аа
F                  C
Ногоон модоо тойръё оо

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Ах эгч хоёрын
Авчирсан тоглоом бий шүү

Хүрэн баавгай хөтөлье өө
Хүчит заанаа тууя аа
Хүүхэлдэйнхээ хамтаар
Хөөрхөн тоглоомоор тоглоё оо

Үрийн бүүвэй

Үг: Борис  Ая: Оюунбат

Am            Dm
Үүр шөний заагаар
G                C
Үрээ хуурайлсан ээжий минь
Am               Dm
Үнэн хайрын сэтгэлд минь
Em               G
Үрийн бүүвэй ээжий минь

C      Dm     G    C
Бүүвэй бүүвэй ээжий
F                  C           Em    Am
Үр чинь таныгаа бүүвэйлж сууна аа ээж ээ

Нарны цацраг алтарсан
Түмэн байгалийн өглөө
Насны буян даллаад
Цацал өргөсөн ээжий минь

Бүүвэй бүүвэй ээжий
Үр чинь таныгаа бүүвэйлж сууна аа ээж ээ


Саран уусах говьдоо
Наран эртлэн мандлаа
Сайхан буурал ээжийгээ
Санаж явна хүү чинь


Бүүвэй бүүвэй ээжий
Үр чинь таныгаа бүүвэйлж сууна аа ээж ээ

Өссөн нутаг

Үг: Ө. Жамьяан  Ая: Авирмэд

Am      C      Dm  Em  Am
Хөхөө шувуу донгодсон
Dm      G          C    F
Хөвчийн өндөр уул юм аа хө
F        C       Em      Am  G  C
Хөгшин аавын минь гөрөөлч явсан
Dm        C      Em       Am
Хүүгийн хайртай нутаг юм аа хө

Болжмор шувуу жиргэсэн
Буйдхан хээрийн тал юм аа хө
Буурал аавын минь адууны бэлчээр
Бодлоос гардаггүй уудам нутаг аа хө

Хун шувуу зэллэсэн
Хулс зэгстэй нуур юм аа хө
Хонгор хүүтэйгээ эхлэн танилцсан
Хонин сүргийн бэлчээр нутаг аа хө

Ихэр зүрхний гялбаа

Үг: Соёмбо  Ая: Д. Жаргалсайхан /МУГЖ/

Am                      Dm
Хавар авчирдаг нэгэн цэцэрлэгт
Am               Em          Am
Халин дүүлсээр анхны шувуу буулаа
C                         Dm
Хамгаас нандин зүүдний минь цаанаас
F                Em       Am
Хайрын аялгуу чамаас эхэллээ

Дахилт:
F          G       Am
Уртхан амьралын туршид
F          G       C  Em7
Чамайгаа гэсээр явахыгаа
Am
Уруул дээр чинь үнсэж амлая
F            Em       Am
Ухааны чинь гүнд нь хайрлагдъя аа

Итгэл нахиалам чинь харцанд
Ихэр зүрхний гялбаа туслаа
Энхрий хайрын дурсамж минь харин
Энэхэн дуунаас чам руу урслаа

Дахилт:

Үлгэрийн гэмээр ариун хайрандаа
Үргэлж хоёулаа мөнхөд жаргая даа
Үнсэхээс илүүг дурлалд минь амласан
Үнэн хайрыг чамдаа шивнэе ээ

Хайрын дуу

Ая: Д. Бэхбат

Am                   Dm
Санаанд чинь саран мишээхэд
G                    D
Сайхнаа чинь цэцэг дэлгэрдэг
Dm      G      Am        Dm
Чи минь наддаа хайрын дуугаа
         Em
Чамдаа дуулъя аа (гээч)

     Am     F
Хайрт минь чи минь
      G    Dm     C     Em     Am
Хайрын дуугаа дуулаач дуулаач дуулаач

Итгэл чинь  гал шиг халуун
Сэтгэл чинь сүү шиг ариухан
Чи минь наддаа хайрын дуугаа
Чамдаа дуулъя аа (гээч)

Хайрт минь чи минь
Хайрын дуугаа дуулаач дуулаач дуулаач

Юндэн Гөөгөө

Монгол ардын дуу

Am       Dm         G        C
Данагар данагар алхаатай даа хө

Am       Dm         G        C
Дал мөрөө давсан гэзэгтэй дээ хө
Am       C     F    Dm   G
Далай вангийн Юндэн Гөөгөө
C        F      Dm   Em   Am
Даанчиг цэвэрхэн төржээ хө

Гунагар гунагар алхаатай даа хө
Гурваар дарсан гэзэгтэй дээ хө
Гунхсан сайхан Юндэн Гөөгөө
Гуниг ч гүй цэвэрхэн төржээ хө

Хүзүүгээр жавар орно гэж
Хөвөнтэй дүүдүүгээ хийгээд өгсөн юм аа
Хүнээс илүү ханилна гэж
Хүдрийн заарыг шинжээсэн юм аа хө

Сэмхэн алхаатай даа хө
Шилээ дүүрсэн гэзэгтэй дээ хө
Шинэхэн вангийн Юндэн Гөөгөө
Сүртэй сайхан төржээ хө

Хулсан ташуур

Монгол ардын дуу

Am        F        C    Am
Хулсан ташуур нь байгаасай
Am        F        G     C
Хуруундаа өлгөөд явах юмсан
C        Am              C
Хууль цаазгүй ч болоосой доо
Dm   Em    Am
Хүү минь дээ хө
Dm                    C
Хуучин нутаг яруудаа очих
          Dm   Em   Am
юмсан даа яая даа хө

Яргай ташуур нь байгаасай
Янзыг  нь олоод барих юмсан
Ял цаазгүй ч болоосой доо
Хүү минь дээ хө
Яргайтыхаа голдоо очих
юмсан даа яая даа хө

Алтан зул

Өргөө хамтлаг

G                   Em
Навчинд тунасан шүүдрээр
Аm                  D7
Ганган цэцэг нь дэлгэрнэ ээ
G                 Em
Нарны цацраг гэрлээр
Am          D7     G
Галбирхан бие нь төлждөг

Дахилт:
C             G
Газар эхээс заяатай
C             Bm
Ганган цэцгийн дэлбээг
Em       Am
Хүн та өөрөө
D7               G
Хөндөж битгий тасдаарай

Сарны мөнгөн туяанд
Сайхан дэлбээ нь гялалздаг
Салхины урьан илбээнд
Салаахан иш нь туялздаг

Дахилт:

Бие биенээ түшээд
Орчлонд ханьсан ургасан
Бие биенээ дээдлээд
Онгон талдаа соёолсон

Дахилт:

Сэвтээ нь үгүй сэтгэл

Үг: Д. Цэдэв Ая: Н. Жанцанноров

Am                Em    Am
Цэн цэнгий зэллээ шиг өнгөрөх
C                      G        C
Цаг цагийн урсгалд нь болбол доо хө
C           Am   Am7      Dm
Сэргэлэн цовоо чамайгаа гэсэн
C                    Em  Em7   Am 
Сэтгэлийн толин сэвтээ нь үгүй еэ


Хөсөг хөсгийн хөврөө шиг өнгөрөх
Хоног хоногийн урсгалд нь болбол доо хө
Эелдэг даруу чамайгаа гэсэн
Итгэлийн сүлдэн сэвтээ нь үгүй еэ

Хун хунгийн цуваа шиг өнгөрөх
Сар сарын урсгалд нь болбол доо хө
Ялдам дөлгөөн чамайгаа гэсэн
Янагийн наран хиртээ нь үгэй еэ

Жин жингийн жигдрээ шиг өнгөрөх
Жил жилийн урсгалд нь болбол доо хө
Хайлган цайлган чамайгаа гэсэн
Халамжийн илчин хариа нь үгүй еэ

Нарлаг Монгол орон

C             Em
Нарлаг Монгол орон
F               G
Насаараа амьдрах нутаг
C                  Em
Намайг төрүүлсэн ээжий
F               G
Номонд сургасан багш


Am              G
Ертөнцийн үзэсгэлэн гоо
F               Em
Ерөөлөөр учирсан нутаг
F               Dm
Ердөө ч марташгүй өлгйи
F               G7 
Юугаар ч сольшгүй эрдэнэ


C   Am   Dm          G
Чи миний хагацашгүй амьдрал
C   Аm   F G       C
Чи бидний ханашгүй жаргал


Туулшгүй өргөн талдаа
Тоолшгүй олон малтай
Урьдын түүхэнд нэртэй
Уламжлалт Монгол орон

Хөрсөн дээр чинь би төрснөө
Хувь заяа гэж бахархдаг
Хүний сайхан орноос
Хавьгүй илүү гэж боддог

Чи миний хагацашгүй амьдрал
Чи бидний ханашгүй жаргал

Учран золгохын ерөөл

Үг: Д. Содномдорж Ая: Ц. Чинзориг

Am      Dm       G         C
Ардын сургуулийн алтан босгыг
Am       Dm      F Em Am
Алхаж орсон анхны өдрөөөс
Am      F       Am      Dm
Арвин эрдмийн шимийг хүртсээр
C             F  Em    Am
Арван жилийг ардаа орхилаа

Хүслийн жигүүр ургуулж өгсөн
Хүрэх ирээдүйг угтуулж заасан
Арван жилийн сургуулиа дурсаж
Ачит багш нараа санаж явна аа

Хэдхэн чихрээ таллан хувааж
Хэцүүхэн хичээлээ хамтран давтсан
Сурагчийн хувцсаар ижилдэн гоёсон
Сургуулийн жилүүдэд дэндүү дасчээ

Ажил амьдралын замыг дагаад
Арван зүгтээ замнан одоод
Уудам нутагтаа таран суусан ч
Учран золгохын ерөөл байлаа