Sunday, October 14, 2018

Хурд - Нулимсаа тэвчье



G         Em            D       C
Чамайг бодсоор нулимсаа арчин суухдаа
G             Bm             Em
Гэнэт чамайг ороод ирнэ гэж санасангүй
Em              Bm           Am          C
Гурван жил итгэл алдалгүй чамайг хүлээсэнсэн
G             Em D
Миний хуриман дээр ирнэ гэж санасангүй


Хултай айраг цалгиж аяны дугараанд
Харцаараа чи гомдол нэхэн уйлнаа
Нулимсыг чинь анх үзээд сэтгэл минь бухимдаад
Энэ л өдөр учирна гэж санасангүй
C G Bm Em
Хүлээн хүндэтгэн байж хүний итгэлийг олоорой гээд
G Em D
Хүдэр хоолойгоор зүрхэнд минь дуулнаа
C G Bm Em
Нэгэнт өнгөрсөн амьдралд ахиад эргэж олдохгүй ч
G Em D
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье
Санасанаар болдоггүй хувь заяны эрхээр
Сайн хүний үрийг гомдоождээ
Ухаарал хайрласан чамайгаа бодон бодсоор
Учирсан амрагаа би гомдоождээ
Гүехэн ус урсаад далай болохгүйн адил
Уйлаад чиний нулимас нуур болохгүй
Нэгэнт өнгөрсөн амьдралд дахиад эргэж олдохгүй ч


Цээжиндээ зангирах нулимсаа тэвчьеx

Monday, February 8, 2010

Монгол улсын төрийн дуулал


C             G      C
Дархан манай тусгаар улс
C         Am      G      C
Даяар Монголын ариун голомт
Am         C       F      Dm
Далай их дээдсийн гэгээн үйлс
C             Am     G     C
Дандаа энхжиж үүрд мөнхжинө

F        C       Dm      C
Хамаг дэлхийн шударга улстай
C                 Dm
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
C          Am     C     Am
Хатан зориг бүхий чадлаараа
F               G       C
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Saturday, January 2, 2010

Сэтгэлийн жигүүр

Am       E           Am
Нартай борооны дусал шиг
Dm         G           C
Нүд гялбам хурцхан өнгөтэй
Dm       G     C   Am
Найгаж байгаа ой шиг
Dm       E      Am
Намуун зөөлөн аястай


Dm      G      C   Am
Олны дунд жавхаатай
Dm      G      C
Онцгой нэгэн аястай
Dm     G     C  Am
Чиний минь хайр
Dm      E      Am
Сэтгэлийн минь жигүүр ээ

Ээжийн бүүвэйтэй хорвоо

Em     Am      D                  G
Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд
Em     Am      D                  G
Миний ээж дуундаа эх дэлхийг багтаагаад
Am      G
Бүүвэй бүүвэй
Am         C             Em
Эх дэлхий бүүвэй гэж дуулна аа
C          G            B               Em
Энэрэлт ээж минь үрээ дэлхийтэйгээ бүүвэйлнэ ээ
G        Am        C        Em
Ээжийн бүүвэйтэй дэлхий амгалан
Em       C
Бүүвэй бүүвэй
G        Am       C         Em
Ээжийн бүүвэйтэй дэлхий бүүвэй 


Миний хүүгийн тэмүүлж өссөн тэнгэр гээд
Миний ээж дуундаа хөх тэнгэрээ багтаагаад
Бүүвэй бүүвэй
Хөх тэнгэр гэж бүүвэй гэж дуулнаа
Учралт ээж минь үрээ тэнгэртэйгээ бүүвэйлнэ ээ
Уяхан бүүвэйтэй тэнгэр амгалан
Бүүвэй бүүвэй
Ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй


Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гээд
Миний ээж дуундаа энэ хорвоог багтаагаад
Бүүвэй бүүвэй
Энэ хорвоо бүүвэй гэж дуулна аа
Энэрэлт ээж минь үрээ хорвоотойгоо бүүвэйлнэ
Эхийн бүүвэйтэй хорвоо амгалан
Бүүвэй бүүвэй
Ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй


Бүүвэй бүүвэй 
Ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй

Friday, January 1, 2010

Сийлэн бөөр

Am                C
Мандаж гарах нарных наагуур
Am       Dm         G        C
Манан ч үгүй тунгалаг байна аа хө
C        Am         C        G
Манай айлын Сийлэнхэн бөөрийг өө
Am                  F                C
Маргаашийн нарнаар мордуулна гэнэ ээ хө

Ургаж гарах нарных нь наагуур
Униар ч үгүй тунгалаг байна аа хө
Урдаа айлын Сийлэнхэн бөөрийг өө
Ургахын нарнаар мордуулна гэнэ ээ хө

Аралтайхан тэрэг нь айлынхаа дундаа
Алтанхан шанлуу ширээний маань дундаа
Амраг жаалхан Сийлэнхэн бөөрийг өө
Авна гэж зүүдэлсэнгүй явлаа даа хө

Хүрдтэйхэн тэрэг нь хүрээнийхээ дундаа
Хүрэнхэн шанлуу ширээний маань дундаа
Хүний жаалхан Сийлэнхэн бөөрийгөө
Хүргэх замаас нь булаагаад авлаа даа хө

Гантөмөр

C             F       C
Гантөмөр нь гайгүй дээ
C              Dm   G   C
Галд орохоор уярна даа хө
Dm             C      Dm   G
Ганьхарсан сэтгэл гайгүй дээ
C       Am    Dm   F    G   C     
Хүүгийхээ аясыг дагана даа хө

Хөх төмөр нь гайгүй дээ
Хөөргөнд орохоор уярна даа хө
Хүний хэлэх нь хамаагүй дээ
Хүүгийхээ аясыг дагана даа хө

Хаш манан хөөрөг нь
Ханцуйн дундаа эргэлдэнэ
Хайртай явсан сэтгэл минь
Цээжин дундаа мансуурна хө

Сүй манан хөөрөг нь
Даалин дундаа эргэлдэнэ хө
Шийдэж явсан сэтгэл минь
Цээжин дундаа мансуурна хө

Нандин хайр

D                          F#m
Анхны цас орж үдшийн бүрийн цагаар
Bm                         A
Одод чамтай наадаж улам чимнэ ээ
D                          F#m
Охин чамдаа би ирээдүйн сайн сайхны
Bm                  A
Зөгнөн ярьж суудагсан


F#m                        Bm
Аяа чи тэгэхэд намайг ойлгосон
A                       D
Амраг сэтгэлийг бодсон билээ
Bm                      F#m
Зүүд зэргэлээн дунд намайг дуудсан
A                         D
Нандин хайраа чамдаа өгсөн билээ


Санаа бодлыг минь чи ганцаараа эзэмдэж
Сарнай цэцэг шиг харагдах болжээ
Сайхан чамдаа би бүхнээ зориулаад
Салаа замаар салахгүй гэсэн юм

Аяа чи тэгэхэд намайг ойлгосон
Амраг сэтгэлийг бодсон билээ
Зүүд зэргэлээн дунд намайг дуудсан
Нандин хайраа чамдаа өгсөн билээ

Би чамд хайртай

Үг: Б. Явуухулан  Ая: Лувсаншарав

C
Холоос гүйдэлтэй борлог минь
C               G    C
Сулдаа ганхам жороо доо
C               G    C
Голоос хайртай амраг минь
C         Am        G      C
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа

Сэрүүн булгийн усанд
Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг
Ариун зүрхний гүнд
Цэвэрхэн дүр чинь тодорно

Атар  хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай

Жороо борлогоо тэлмүүлсээр
Жолоо тавьсхийгээд очно доо
Жаалхан чи минь инээсээр
Баахан гэрэвшисхийгээд золгоно доо